Dulguun

Brats hamtlagat burtgej awna

2012 оны 03-р сарын 16 Нийтэлсэн kittydulguun
ta buhniig urij bn zaawal setgegdel uldeegeerei Дэлгэрэнгүй»

iPad ашиглах заавар

2012 оны 02-р сарын 26 Нийтэлсэн kittydulguun

ipadtai negend n hureh uneheer goy zuwlumj shuu! unshaad setgegdel uldeegeerei

 Дэлгэрэнгүй»

Хятадад 30 давхар байшинг 360 цагийн дотор барьжээ

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun

Хятадын Broad Group компани нь 15 өдрийн дотор буюу дэлгэрүүлбэл 360 цагийн дотор Хунань мужид 30 давхар зочид буудлын барилгыг барьжээ. Барилгачдын ярьснаар энэхүү байшин нь 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжтай юм байна. Барилгыг гүйцэтгэсэн компани нь эрчим хүчинд хэмнэлттэй, экологид хор нөлөөгүй байшин төдийгүй төмөр нуруун дээр суурилсан үйлдвэрийн барилгаар төрөлжин үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Ингээд 15 хоногт баригдаж дууссан 9 магнитудын газар хөдлөлтөд тэсвэртэй гэх 30 давхар, 170 мянган квадрат метр талбайтай барилгыг бариж дуусгажээ.

(дэлгэрэнгүй) Дэлгэрэнгүй»

Телемаксын интернэт ямар байвал та илүү HAPPY байх вэ?

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Телемакс компани нь хэрэглэгчдийнхээ эрх, ашиг сонирхолыг үргэлж тэргүүнд тавьж ирсэн бөгөөд уг зорилгынхоо хүрээнд энэхүү санал асуулгыг явуулж байгаа ба санал асуулгад сонирхосон хүн бүр оролцож болно. Санал асуулгын гол зорилго нь шинэ хэрэглэгч болон одоо байгаа хэрэглэгчдэд илүү таатай байдал бүрдүүлэн үргэлж HAPPY байлгах явдал юм.

(Дэлгэрэнгүй.. Дэлгэрэнгүй»

Ер бусын авъяастай 5 настай хүү

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun
Хавайгаас гаралтай, гитартай төс бүхий дөрвөн утастай хөгжмийн зэмсэгийг "ukulele" гэж нэрлэдэг билээ. Энэхүү хөгжмий зэмсэг нь 20-р зууны эхээр АНУ-д тархаж, улмаар олон улсад танил болсон байна. Харин өнөөдөр та бүхэнд укулэлэ-г гарамгай эзэмшсэн нэгэн 5 настай ази жаалын ер бусын үзүүлбэрийг толилуулж байна. Нэр нь үл мэдэгдэх энэ хүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахандаа гараагүй байгаа боловч түүнийг 5 настай байхдаа энэ бичлэгийг хийлгэсэн, бас японоор ярьдаг болохыг нь л одоохондоо хэлж мэдэх байна. Бас хамгийн гол нь түүний Jason Mraz-ийн "I’m Yours" –ыг тоглон, аялж байгаа Youtube дээрхи бичлэг нь бараг 52 сая хүний хүртээл болж, олны хайрыг интернэтээр соронзон хуй салхи мэт татаж байсан онлайн од болохыг нь сайн хэлж мэдэх байна. Ингээд нялх багаасаа хөгжмийн гайхалтай сонсголтой, бас тэрхүү авъяасаа юунаас ч ичиж зоволгүйгээр, яг хүүхэд ахуй цагийн гэнэн, оргилуун зангаараа илэрхийлэх хөөрхөн жаалын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрийг танд хүргэж байна.

Камчаткийн загасчин баавгай

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun
Хойд хөршийн Камчатк хавиар нутагладаг ойн хүрэн баавгайнуудын хаваржаа, зуншилгын дүр зургийг таны өмнө дэлгэж байна. Зэрлэг баавгай боловч хүнд ээлтэй, хүнээс айж эмээдэггүй, бас дайрдаггүй болохыг нь бараг хажууд нь байх зурагчидтай эдгээр гэрэл зурагнууд танд илэрхийлэх байх. Магадгүй идэш тэжээл нь ханасан, тайван налгар байгаа цагтаа баавгай ийм дөлгөөн, хүнд ээлтэй байдаг байж мэднэ. Араатан бүхэн аюултай ч гэсэн аргыг нь олвол мөрөөрөө ажээ Дэлгэрэнгүй»

«Allure of the Seas» -усан онгоц аялалд бэлэн боллоо

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun
Энэ цагийн Дэлхийн хамгийн том ачааны усан онгоц болох «Allure of the Seas» нь өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Флорида муж дахь Форт-Лодердейл боомт-д хүргэгдсэн байна. Энэхүү аварга том хөлөг онгоц нь өөртэйгөө бараг ижил төсөл, загвараар баригдсан “Oasis of the Sea” онгоцтой ийн хөл нийлүүлжээ. Гэхдээ “Allure of the Sea” хөлөг нь өөрийн “ах” болон “Oasis of the Sea”-гээс нилээн урт болохоор одоо цагийн хамгийн том усан онгоцоор тодроод байгаа юм. Энэхүү хөлөг онгоцны тавцан дээр нэгэн зэрэг 6318 хүн зорчих боломжтой юм байна. Онгоцыг Финлянд болон Турк-т угсарч, босгожээ. Ингээд та бүхэнд Дэлхийн хамгийн том усан онгоцны гадаад төрх байдал болон дотор заслыг нь толилуулж байна. Мөн та эндээс “Oasis of the Sea”-гийн дүр зургийг ч олж харах болно. Дэлгэрэнгүй»

Хэвлэлийн хувьсал эхэллээ“Цааснаас цахим”-руу шилжихэд “ТА” бэлэн үү? Монголд анх удаа зураг, дуу, видео, хөдөлгөөнт дүрс /флайш/ зэргийг агуулсан бүрэн төгс Мультимедиа цахим хэвлэл “iECO” мэндэллээ. “iECO”нь Монголын цаг үеийн ашигтай мэдээ мэдээлэл, реклам сурталчилгаа, бизнес, албан байгууллага, худалдаа, үзвэр үйлчилгээ, ажлын зар гэх мэт мэдээний “15” дэд төрлөөс бүрдсэн 14 хоног тутмын “ҮНЭГҮЙ” цахим хэвлэл юм.“Цааснаас цахим”-руу шилжихэд “ТА” бэлэн үү? Монголд анх удаа зураг, дуу, видео, хөдөлгөөнт дүрс /флайш/ зэргийг агуулсан бүрэн төгс Мультимедиа цахим хэвлэл “iECO” мэндэллээ. “iECO”нь Монголын цаг үеийн ашигтай мэдээ мэдээлэл, реклам сурталчилгаа, бизнес, албан байгууллага, худалдаа, үзвэр үйлчилгээ, ажлын зар гэх мэт мэдээний “15” дэд төрлөөс бүрдсэн 14 хоног тутмын “ҮНЭГҮЙ” цахим хэвлэл юм.

2012 оны 02-р сарын 05 Нийтэлсэн kittydulguun
“Цааснаас цахим”-руу шилжихэд “ТА” бэлэн үү? Монголд анх удаа зураг, дуу, видео, хөдөлгөөнт дүрс  /флайш/ зэргийг агуулсан бүрэн төгс Мультимедиа цахим хэвлэл “iECO” мэндэллээ. “iECO”нь Монголын цаг үеийн ашигтай мэдээ мэдээлэл, реклам сурталчилгаа, бизнес, албан байгууллага, худалдаа, үзвэр үйлчилгээ, ажлын зар гэх мэт мэдээний “15” дэд төрлөөс бүрдсэн 14 хоног тутмын “ҮНЭГҮЙ” цахим хэвлэл юм. Дэлгэрэнгүй»

Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол ...

АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын дунд Улс Тунхагласны Өдөрт зориулсан Гэрэл зургийн уралдааныг Colorado мужийн Монголчуудын Холбооноос зохион явуулж дүнгээ гаргалаа. Уралдаанд 40 гаруй бүтээл ирснийг америкийн өнцөг буланд бүрт амьдардаг 4 шүүгч онлайнаар шүүж дүнгээ нэгтгэжээ. Энэ уралдааныг шүүлцэх боломж над тохиосон юм. Хүн бүр сэтгэлдээ уран бүтээлч байдаг хэмээн Францын алдарт гэрэл зурагчин Анри-Карте Брессон нэгэнтээ өгүүлсэн нь буй. Техник технологийн дэвшил өдгөө хүмүүст энэхүү хүн бүр уран бүтээлч байх, эргэн тойрондоо байх найз нөхөд, ээж аав ахан дүүсийнхээ давтагдашгүй хором болоод шулганан жиргэх шувууд, урсан шуугих гол мөрөн, сүрлэг уулс, найган ганхах ой мод, өнгө алаглах цэцэгс, лавсан орох цас, шаагин орох бороо, ер нь юу эсийн тухай сонирхолтойгоор өгүүлэх боломжийг олгож байгаа билээ. Уралдаанд оролцогчид ямар нэгэн насны ялгаа ангилал үгүй тул зургаан настай балчирхан ч бай гэрэл зураг сонирхдог хүн бүхэн оролцдог, уламжлал болон явагддаг соёлын том арга хэмжээ болон өргөжөөсэй хэмээн хүсэхийн ялдамд уралдаанд ирсэн бүтээлүүдээс шалгарч сонгогдсон гурван бүтээлд ямар шалгуураар саналаа өгсөн талаар товчхон өгүүлье

. Уралдааны тэргүүн байранд Оhio мужийн Dayton хотоос оролцогч Намуун Батын зургийг шүүгчид санал нэгтэйгээр шалгарууллаа. Зохиомж өгүүлэмж сайтай, маш бүтээлч хандсан сонирхолтой хөрөг зураг байлаа.Залуу яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Эмэгтэй хүн бол..." шүлэгтээ

Эмэгтэй хүн бол ердийн хүн биш

Эмзэг нарийхан хөл дээрх ямар нэгэн сайхан зүйл гэж би боддог

Анивчсан, хөөрхөн, зөөлхөн цагаан хүүхнүүд гэрэл цацруулан зөрж өнгөрөхөд

Амьсгал давчдаад зовлонтой байдаг

Уйдах завгүй, хачин ганцаардалдаа эзэмдүүлж

Урт нарийн хөлтнүүдийн уран нарийн хийцийг

Шагшин гайхаад барахгүй шал дэмий толгой сэгсэрнэ

Олон хаалгатай, олон цоож түлхүүртэй

Оньсон тоглоом юм тэд...

хэмээн эмэгтэй хүний тайлагдашгүй нууцлаг тэр л гоо сайхны тухай шагшин дуулсан тэр л өгүүлэмжийг энэхүү хөрөг зургаараа илрхийлж чадсан санагдсан. Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол бийр бариад юугаа хийнэ хэмээн нэгэн уран бүтээлчийн дуу алдсаныг ч дурдах нь илүүц буйзаа.

2-р байрт Denver хотоос оролцогч Эрдэнэсүрэн Цогтсайханы зургийг шалгарууллаа. Дэлхийн хаана ч явсан танигдах МОНГОЛ гэдэг бидний төрхийг илтгэж , хүний анхаарлыг татах содон сонин дүр төрхийг хайж эрэлхийлж явдаг реклам сурталчилгаачдын нүдэнд өртөхүйц хэмжээний хөрөг болж чадсан учраас энэ бүтээлийн төлөө би саналаа өгөхдөө өчүүхэн ч тээнэгэлзээгүй.

3-р байрт Dеnver хотоос оролцогч Мишээл Мягмарсүрэнгийн авсан зураг шалгарлаа. Орчлон ертөнц тэр гэж хэлэхийн аргагүй олон өнгөнөөс бүрдэх ба хэн бүхний нүдэнд өдөр бүр харагдаж ижил дасал болсон энгийн зүйлээс тэр нэгэн сонирхолтой өнгө, хэлбэр дүрсийн хослолыг олж харж чадсан тэрхүү билгийн нүдийг үнэлэхгүй байж тэвчээгүй болно. Мөн уралдаанд оролцогч Амгаланбаатар Тодгэрэл / Denver/, Авирмэд Номгон / Denver/ , Энх-Амар Наранчулуун / Denver/ нарын хүмүүсийн олон сайн зургийг үзэхэд таашаалтай байлаа

 Дэлгэрэнгүй»

Бяцхан царайлаг од Selena Gomez

2012 оны 01-р сарын 29 Нийтэлсэн kittydulguun


Дуучин, жүжигчин Selena Gomez нь өсвөр насандаа өөрийн нэрийг алдаршуулж чадсан нэгэн.

Бяцхан од маань үе тэнгийн дуучин Justin Bieber-тэй үерхдэгээ албан ёсоор зарлаж байсан.
Дуучин, жүжигчин Selena Gomez нь өсвөр насандаа өөрийн нэрийг алдаршуулж чадсан нэгэн. Бяцхан од маань үе тэнгийн дуучин Justin Bieber-тэй үерхдэгээ албан ёсоор зарлаж байсан. Залуу хосын үерхэл одоог хүртэл халуухнаараа байгааг олон олон үдэшлэг, хүлээн авалт дээр хамтдаа аз жаргалтай явж байгаагаас харж болно. Хөөрхөн төрхөөрөө залуусыг байлдан дагуулж буй Selena-ийн хувцасны имидж бүрдүүлэлтийг сонирхоцгооё. Дэлгэрэнгүй»

ARIUNAA OYUTAN NAS AYALGUU LYRICS

2012 оны 01-р сарын 19 Нийтэлсэн kittydulguun

ARIUNAA OYUTAN NAS AYALGUU LYRICS

Инээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас

Номын цэнхэр салхи нь үлээх хаврын үдэш сэтгэлийн өглөө
Зүүдний минь мөрөөдөл болсон анхны нууцхан учрал минь
Инээд баяслаас бусдыг мартуулсан эргээд дурсах он жилүүд минь
Илүү сартай зун шиг жаргалтай оюутан нас-оргилуун үе

Дахилт:
Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд
Бие биендээ дасан эргэж ижилсэх сэтгэл гэгээн уянгатай
Цаг цагаа нэхэн дуулан хөвөрдөг дуулиантай он жилүүд минь
Санаанд минь эгшиглэх оюутан нас-залуу нас

Үүд нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль
Үдэх хонхны чимээ нь уу даа оюутны өдрүүд уянгатай
Эрдмээсээ бусдыг эрээгүй ингэж эхэлсэн энэ л өдрүүд минь
Эргээд бодохлоор бахдалтай оюутан нас-аялгуу нас

Мөрөөдөх хүртэл надаас хоцрох миний дэврүүн он жилүүд
Ирээдүй хүртэл дэргэд ирдэг идэр цагийн хүсэл минь
Жаргалаасаа бусдыг зохиогоогүй итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг
Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой оюутан нас-залуу нас Дэлгэрэнгүй»

Төрөлхийн хурдан өндөр болох хамгийн сайн арга!

2012 оны 01-р сарын 19 Нийтэлсэн kittydulguun
өрийн амьдрал болон өндрийг хянаж чадаж байна гээд төсөөлөн боддоо.  Өндөр гэдгээ мэдэрч, толинд харахад дур булаам мөн туранхай харагдаж байвал ямар сайхан бэ. Өндөр, үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэйгээр өрөөндөө алхах үед найз нөхөд болон хайртай хүн тань хэрхэн хандах бол гэдгийг бодоод үз дээ. Дэлгэрэнгүй»

Тамхины хор хөнөөл

2011 оны 10-р сарын 28 Нийтэлсэн kittydulguun

Оршил

Тамхины хор хөнөөл , Тамхины тухай хуультөдийд л сургуулийн нойл нүдэнд бууж байх юм.Ийм учраас аливаа зүйлийн орчин хамгийн чухал.Магадгүй зарим нэгнийхэн хувьд тамхм татаж буй ойр дотных нь хүний янжуур зуусан төрх харагддаг байх. Тамхи гх хортой муу гэсэн ерөнхий ойлголттой болохоос яг үнэндээ яагаад юм бол жоохон дэлгэрэнгүй авч үзье!

Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай. Нэг ширхэг тамхи 15-20миллиграм никотин, нэг ширхэг тамхи татахад 1-2 миллиграм никотиноор амьсгална. 50-60миллиграм никотин таныг үхэлд хүргэнэ.  Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулна. Тамхины бохь нь бие махбодийг цочроож хорт хавдар үүсгэдэг. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианид   зэрэг бодисууд  агуулагдана.

Үнэхээр дотор арзайж байна шүү гэхдээ хий л арзайгаад яахав дээ.Тамхины хор хөнөөл болоод хобогдох хууль тогтоомжуудыг судлая!

Тамхи татдаггүй байхдаа харин тамхи удаан татсаны үр дүн нь нь 10-р хуудсанд та харцуулаад хараарай.

Тамхины хор хөнөөл

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутамд 1 хүн буюу жилд 5 сая хүн нас барж байна. Тамхичдын 50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улаас нас бардаг байна.

Богино хугацаанд
үүсэх нөлөөлөл

Нүд ам, хоолой, салстыг цочроож хорсгоно

Амнаас тамхины үнэр үнэртэнэ

Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ

Шүд, хуруу, гар шарлана

Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна

Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна

Амьсгал өнгөц болно

Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ

Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ

Удаан хугацаанд

Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.


Амны х
өндийн эрхтэн

Шүд цооролт:


Тамхи нь амны х
өндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11,5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.


Мэдрэх
үйн эрхтнүүд

Харааны эрхтэн:


Н
үдний өвчинд тамхичид 40% илүү өртдөг.
М
өн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.

Сонсголын эрхтэн:


Дотор чихэнд чихэнд х
үрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг.
Тамхичдад
үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг.
М
өн тамхичдад нь дунд чихний үрэвслээр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.

Амтлах эрхтэн:


Тамхичин х
үний амтлах мэдэрхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн мэдэрдэггүй.

Үнэрлэх эрхтэн


Тамхичин х
үний үнэрэх мэдрэхүй буурса байдаг. Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй.

Арьс болон түүний дайвар


Тамхичин х
үний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.
Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг.
Үсний өнгө нь алдагдана, үс унана, халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.

Амьсгалын систем

Уушгины архаг бөглөрөлт өвчнүүд

90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Амьсгалын зам нарийсч амьсгалахад бронхитын ¾ нь тамхи татсаны улмаас үүсдэг байна.

Уушги тэлэгдэх өвчин


Тамхи уушгины х
өвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч , амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг.Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг.

Астма буюу амьсгал давчдах өвчин


Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжыг б
үрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчтах өвчнийг үүсгэдэг.


З
үрх судасны систем

Судас


Тамхинаас болж судасны хананд
өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг.
Судасны х
өндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг.

Зүрх


Тамхи татмагц з
үрхний цохилт оширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000-р олон байдаг.
Тамхи татсантай холбоотой
үүсэх зүрх судасны өвчнүүдэд:
1. Гол судасны хатуурал
2. З
үрхний цусан хангамж дутагдах өвчнүүд
3. Захын судасны
өвчнүүд
4. Тархины судасны
өвчнүүд ордог.


Хорт хавдар

Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их

Хамрын хорт хавдар 2 дахин их

Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар 6-27 дахи их

Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их

Залгиурын хорт хавдар 810 дахин их

Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их

Ходоодны хорт хавдар 23 дахин их

Бөөрний хорт хавдар 5 дахин их

Давсагны хорт хавдар 3 дахин их

Шодойны хорт хавдар 23 дахин их

Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их

Шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их

Хошногоны амсрын хорт хавдар56 дахин их тохиолддог нь нотогдоод байна.

Уушгины хорт хавдар

Тамхинд агуулагддаг химийн бодисууд нь уушгины эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдаг.гадны ямар нэг биет, тоос шороо болон хорт бодисууд уушгинд хуримтлагддаг.


Хоол боловсруулах эрхтэн систем

Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний үй ажиллагаа алдагдсан байдаг.


Хоол идсэний дараа ходоодны х
үчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг.


Н
өхөн үржихүйн эрхтэн

Тамхи ба эрэгтэйчүүд


Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь
өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг.

Тамхи ба эмэгтэйчүүд


1. Тамхи сарын тэмдгийн м
өчлөгт өөрчлөлт оруулна
2. Цэвэрших процессыг 2 жилээр урагшлуулдаг
3. Жирэмсэн байхдаа
үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
4. Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа
үр зулбалт элбэг тохиолдно
5. Жирэмсний болон т
өрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
6. Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол з
үрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
7.Х
өхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.


Бусад н
өлөөллүүд

Тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээнэ. Тамхичид харьцангуй сул дорой биетэй байдаг. Яснууд хэврэгшиж, хугарахдаа амархан, эргэж бороолохдоо удаан байдаг.
Арьсны харшилт
өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог байна.

Эрүүл мэндэд маш их хор учруулдагыг бид мэдэж авлаа.Харин одоо холбогдох хууль тогтоомжийг авч үзье!


Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай

1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь х
үн амыг тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, иргэдийн хүлээх үүрэг болон тамхи үйлдвэрлэх, худалдах талаар тавих шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ
1. Тамхины хор х
өнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ
Тамхины хор х
өнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг Монгол Улсын нийт иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл. Тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг үүрэг
1. Аж ахуйн нэгж, байгууллага, х
үн бүр тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн тамхи татдаггүй хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалах, тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

2. Гэр бүл бүр хүүхдийг тамхи татах зуршилд сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх үүрэгтэй.

3. Хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татахаас зайлсхийх үүрэгтэй.

5 дугаар зүйл. Тамхи худалдах, үйлдвэрлэхэд тавих шаардлага
1. Монгол Улсын нутагт тамхи худалдах,
үйлдвэрлэхэд дараахь зүйлийг хориглоно:

1/ найрлагад нь байгаа бохь, никотины хэмжээг заагаагүй буюу зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээний бохь, никотин агуулсан, түүнчлэн эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн тухай анхааруулгагүй тамхи худалдах, худалдах зорилгоор ийм тамхийг гадаадаас оруулах, үйлдвэрлэх;

2/ 16 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдах, тэднээр тамхи худалдуулах;

2. Монгол Улсын нутагт тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх зөвшөөрлийг Засгийн газар олгоно.

3. Монгол Улсын нутагт худалдах, үйлдвэрлэх тамхины найрлага дахь бохь, никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон хор хөнөөлийн тухай анхааруулгыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6 дугаар зүйл. Тамхи сурталчлахыг хориглох
Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

1/ хэвлэл, зурагт хуудас, кино, телевиз, радио, ханын самбар, зар чимэглэл, чөлөөт загвар болон бусад шууд хэлбэрээр биет байдлаар сурталчлах;

2/ хүүхдэд тамхи татахыг зааж сургах, сурталчлах;

3/ аж ахуйн нэгж, байгууллагыг тамхины нэрээр нэрлэх;

4/ тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, тамхи дагнан борлуулдаг аж ахуйн нэгж ивээн тэтгэгчээр оролцож сурталчилгаа явуулах;

5/ бараанд тамхины зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

6/ бусад шууд бус хэлбэрээр тамхи сурталчлах.

7 дугаар зүйл. Тамхи татахыг хориглох газар
1. Дараахь байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэлд тусгайлан з
өвшөөрсөн зориулалтын цэгээс бусад газарт тамхи татахыг хориглоно:

1/ хүн тээврийн автобус, троллейбус, галт тэрэг, агаарын болон усан онгоц;

2/ зорчигч тээврийн буудал;

3/ нийтийн худалдаа, үзвэр, үйлчилгээний газар;

4/ төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах бүх шатны байгууллагын албан байр;

5/ аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр;

6/ бүх шатны сургууль, хүүхдийн байгууллагын байр, танхим;

7/ эрүүл мэндийн болон биеийн тамир, спортын байгууллагын байр, танхим.

2. Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа, тамхи татахыг зөвшөөрсөн түүнчлэн хориглохыг анхааруулах зайлшгүй шаардлагатай газарт зохих тэмдэг тавина.

3. Үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан ажлын байранд энэ зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх журмыг аж ахуйн нэгж, байгууллага бүр хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл. Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих байгууллага
1. Тамхины хор х
өнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

2. Аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлагууд тус тусын эрх хэмжээний дагуу тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

3. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон олон нийтийн бусад байгууллага тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж болно.

9 дүгээр зүйл. Гомдол гаргах
Тамхины хор х
өнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гомдлоо шүүх болон холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.

10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1. Тамхины хор х
өнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/ энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, гэм буруутай иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

2/ энэ хуулийн 6 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 5000-50000, аж ахуйн нэгж байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, сурталчилгааг зогсооно;

3/ энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн бол худалдаалж байгаа тамхийг хурааж гэм буруутай иргэнийг 10000-20000, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

4/ энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлагыг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын ажилтан, хууль тогтоомжоор эрх олгосон улсын байцаагч ногдуулна.

3. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн этгээдэд аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан торгох шийтгэлийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч ногдуулна. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/.

11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1. Энэ хуулийг 1994 оны 3 дугаар сарын 1-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                        Н.БАГАБАНДИ

/Энэ хуулинд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны, 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөтийг тусгав./







Бид тамхинаас өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга бол анхнаасаа хэрэглэхгүй байх гэхдээ нэгэнтээ хэрэглээд эхэлсэн бол доорх аргуудаар гарч болно.Үүнд:

ь Өдөр тутам татдаг тамхиныхаа хэмжээг ширхэгийг багасгах буюу 3ширхэгийг татдаг байсан бол 2ширхэг болгох гэх мэтээр аажмаар гарч болно.

ь Хүн болгон харилцан адилгүй шүү дээ! Тийм учраас бидний зүгээс маш шидэмгий зоригтой хүмүүст зөвлөх арга юм. Энэ нь маш амархан мэт боловч хулчгар хүмүүст асуудалтай.Наг өглөө тамхинаас ор сургаггүй гарч болох үр дүнтэй арга.

ь Үргэлж сайхан амьдархыг та хүсдэг л биз дээ! Тэгвэл өдөр тутум тамхинд зарцуулдаг мөнгөө тооцоод үз дээ! Хамтдаа бяцхан тхийж үзэцгээе! Өдөрт ердөө гурван зуухан төгрөгний тамхины татдаг гэж үзвэл:

7хоногт- 2100төгрөг

1сард- 9000төгрөг

Хагас жилд-54000

1жилд- 108000төгрөгөөр та өөртөө хүр худалдан авч байна.Эцэг эхийнхээ мөнгийг хайрладгүй юм аа гэхэд орчлонд хүний төрлийг олж мэндэлсэн өөрийгөө хайрла.

Охид бүсгүйчүүд бүгд л гоо сайхан дуртай тэгтэл тахи татаад байвал:

1. Тамхи нь бидний биед байдаг C витаминыг багасгаж байдаг.  Харин С витамин бол бидний арьсыг эрүүл чийглэг байхад хамгийн их нөлөөлдөг витамин юм. Учир нь С витамин багасвал коллаген ч мөн даган багасдаг. Тиймээс л тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс илүү эрт хөгширч, харлаж, нүхждэг байна.

2. Нүдний доод тал хөхрөх нь олон шалтгаантай ч тамхи татах нь бас нэгэн том шалтгаан нь юм. Ихэвчлэн туранхай, тамхи татдаг эмэгтэйчүүдийн нүдний доод тал хөхөрч харагддаг. Энэ нь бидний биед oxygen дутагдлаа гэсэн үг юм.

3. Тамхи татсан даруйд тайвширсан мэт болдог ч яг үнэндээ тамхи биднийг стрессд оруулж байдаг байна. Харин сэтгэлээр унахгүй цоглог амьдрахын тулд бид бясалгал хийж, өөдрөг амьдарцгаа.

Нэг л сэтгэлд чинь бууж өгөхгүй байна.Арга ч үгүй биз 1000 сонсохоор нэг үз

Дүгнэлт

Даяаршиж буй нийгэмд бусад мөр зэрэгцэн эрүүл энх, цог жавхаатай амьдархын тулд муу зушил болох болох тамхи татахаасаа бид ёалах хэрэгтэй юм байна. Ингэснээр бид биеийн эрүүл төдийгүй гэр бүлийнхээ эдийн засагт ч гэсэн мөн өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг шүү дээ!

Тамхины хор хөнөөл түүний аюулын талаар судалж байхдаа түүний бидний биед учруулж буй ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүүлж байгаа нь тодорхой ажиглагдлаа.Ийм учраас бид тамхийг хэрэглэхгүй байх нь маш чухал байна.

Бидний хувьд урд нь зөвхөн үл бүтэх хүмүүс л тамхи татан мансуурдаг гэсэн ойлголттой байсан минь тийм ч буруу биш ч гэсэн олон шалгааны улмаас тамхинд донтдог юм байна гэдгийг олж мэдсэн цөөхөн хэдийг дурдвал:

v Сэтгэл санааны хүчтэй цочирлын улмаа(Дотны хүнээ алдах)

v Байнгын сэтгэлийн дарамттай байдлаас болж

v Байнгын тамхидалттай үрчинд байснаас гэх мэтийн олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Эцсийн эцэст хамгийн гол нь тамхийг анхнаасаа хэрэглэхгүй байх хэрэглэж байгаа тохиолдолд аль хурдан татгалзах гэсэн арга замыг зөвлөж байна.Зөвөлгөөг эс дагаваас “Та янжуурыг биш янжуур таныг сорох болно”.

Ашигласан материал

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль

WWW.google.com

WWW.medeelel.mn
OpenOffice.org 3.3.0 програмыг Windows үйлдлийн системд суулгаснаар Ubuntu үйлдлийн системд багш нарын бэлтгэсэн "цахим хичээлийн хэрэглэгдэхүүн"-ийг /цахим тест, цахим судалгаа гэх мэт/ татаж авч ашиглах бүрэн боломжтой.

Энд дарж татаж авна

Дуучин Болд Төрийн ордонд тоглолтоо хийнэ.

2011 оны 10-р сарын 15 Нийтэлсэн kittydulguun
 Дэлгэрэнгүй»

Цомог татах

Өмнөд Солонгосын охидын хамтлаг болох 2NE1-ны анхны бие даасан To Anyone. цомгийг хүргэж байна. Энд дарж татаж авна уу.
Өмнөд Солонгосын BoyBand BigBang хамтлагийн гишүүд болох GD & T.O.P нарын саяхан гаргасан GD&TOP Vol.1 цомгийг бүрэн эхээр нь татаж авхаар хүргэж байна. Энд дарж татаж авна уу.
Big Bang хамтлагийн гишүүн Senugri-ийн анхны бие даасан мини альбомийг татаж авхаар хүргэж байна. Энд дарж татна уу.
Өмнөд Солонгосын Big Bang хамтлагийн 2011.2.24-нд албан ёсоор худалдаанд гарсан 4th Mini Album-ийг толилуулж байна. Энд дарж татна уу.
Камертон хамтлагийн ахлагч Д.Болдын "Монгол поп" хэмээх цоо шинэ урсгалын цомгийг хүргэж байна.Энд дарж татна уу.
Big Bang хамтлагийн 2011.04.08-нд худалдаанд гарсан "Special Edition" хэмээх цоо шинэ цомгийг хүргэж байна.Энд дарж татна уу.

хөөрхөн байгаа биз

Funny Myspace Comments
КiТТyDulguun.blog.gogo.mn